Исламын бүлэглэд элсэж гэмт хэрэг үйлдсэн герман бүсгүйг Мюнхен хотод шүүж байна

Мюнхен хотод  27 настай герман эмэгтэйг Исламын террорист бүлэглэлд элсэж гэмт хэрэг болон аллага үйлдсэнд буруутган шүүж байгаа аж. Шүүгдэж буй В. Женнифер дөрвөн жилийн өмнө Иракийн Мосул хотыг зорьж “Исламын улс” террорист бүлэглэлд элсэн оржээ.  2015 онд эхнэр, нөхөр хоёр езидийн омгоос таван настай охиныг боол болгохоор худалдаж авчээ. Хэсэг хугацааны дараа охиныг өвдөхөд нөхөр нь хүүхдийг гинжлэн гудамжинд халуун наранд орхисон нь охин амиа алдах шалтгаан болжээ. Шүүх хурлын үеэр Женнифер охиныг аврах гэж оролдоогүй хэмээн мэдүүлсэн байна. “Охин орондоо шээн дэвсгэр даавууг норгосон тул нөхөр маань түүнийг шийтгэх үүднээс хөлийг нь гинжлэн халуун наранд орхичихсон. Охин их зовж үхсэн. Би нөхрийгөө болиулаагүй бөгөөд охиныг аврах ямар ч үйлдэл хийгээгүй” гэж Женнифер хэлжээ.

Тэрээр террорист бүлэглэлийн гишүүн болоод их хурдан тушаал дэвшсэн аж. Женнифер  автомат буу, гранат, хутга зэргээр зэвсэглэн Мосула, Фалужи хотуудад “ёс суртахууны цагдаагийн” үүргийг гүйцэтгэдэг байжээ. Эл үүргээ идэвхтэй гүйцэтгэдэг байж.

Түүнийг Анкара хот дахь Германы Элчин сайдын яаманд паспортоо сунгуулах гээд ирэхэд нь баривчлан  Герман руу шилжүүлсэн байна. Тухайн үед түүнийг гэмт хэрэгт буруутгах хангалттай нотлох баримт байхгүй байсан тул В.Женниферийг  суллаж явуулжээ. 2018 оны долдугаар сард түүнийг Сири руу явах гэж байхад нь Германы хууль сахиулагчид баривчлан шинээр олдсон нотлох баримтыг дэлгэсэн байна. Шүүх хурал шийдвэрээ гаргаагүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)