“Ирээдүйн аварга”-ыг одооноос бэлтгэнэ

Шувуулахуй буюу махчин шувуугаар ан хийх уламжлал, өв соёлыг сурталчлан, хойч үедээ өвлүүлэх зорилготой Монголын шувуулахуйн холбооноос 13 хүртэлх насны 10 хүүхдийг “Ирээдүйн аварга” хөтөлбөрт хамруулах болжээ. Багачуудыг шувуулахуйн сургалтад хамруулж, онол, дадлага хосолсон сургуулилалт хийлгэж, спортын тэмцээн хэлбэрээр дэлхий дахинд хурдацтай хөгжиж байгаа энэ төрлөөр дэлхийд амжилт гаргах эхлэлийг тавих нь тус хөтөлбөрийн гол зорилго аж. Хөтөлбөрт бүртгүүлсэн хүүхэд бүрт шувуулахуйн иж бүрэн хэрэглэл өгөх гэнэ. Сургалтад идэвхтэй оролцсон хүүхдүүдээс нэгийг нь сонгон, бүх зардлыг нь дааж, дэлхийн шувуулахуйн хамгийн том уралдаан болох Абу-Дабигийн болон Дубайн “Алтан цом”-д өрсөлдүүлэх юм байна.

“Ковид-19”-тэй холбоотойгоор энэ оны уралдааны тов хойшлох магадлалтай ч “Ирээдүйн аварга”-аа эртнээс дасгалжуулах нь үр дүнтэй гэж хөтөлбөрийнхөн үзжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)