Ирэх онд сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоолны төсвийг 50 хувиар нэмэгдүүлнэ

2012 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан цэцэрлэгийн хоол, дотуур байрны хоол, ЕБС-ын сургуулийн үдийн цайны төсвийг ирэх онд 50 хувиар нэмэгдүүлж 180.9 тэрбум төгрөгт хүргэхээр болжээ. 

Тухайлбал, Сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн төсвийг 19.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төсөв нь 54.3 тэрбум төгрөг зарцуулахаар болов. 

Мөн цэцэрлэгийн хоолны төсвийг 29.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 96.5 тэрбум төгрөг, дотуур байрны хоолны төсвийг 7.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 30.1 тэрбум төгрөг тус тус төлөвлөв.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)