Ирэх жил 42 цэцэрлэг, 66 сургууль ашиглалтад орно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс шинээр 42 цэцэрлэг, 66 ерөнхий боловсролын сургуулийн барилгыг ашиглалтад оруулна хэмээн Сангийн сайд мэдээллээ.

Түүнчлэн шинээр 41 соёлын төв, музей, театр, 15 спорт цогцолбор, ордон, заал ашиглалтад оруулж, орчин үеийн музейн стандарт шаардлагыг хангасан Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрыг шинээр байгуулна гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)