Ирэх долоо хоногт 7-10 градусын дулаантай байна

Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ирэх долоо хоногоос дулаарах байх хандлагатай байна. 

Тухайлбал, өнөөдөр  Улаанбаатарт 3 градусын  дулаан, даваа гарагт 9, мягмарт 11 градус, лхагва гарагт 9, пүрэв гарагт 9, баасан гарагт 7 градусын  дулаан байна. 

Энэ жилийн хувьд хөрсний гадарга тал хээрийн бүс нутгийн ихэнх хэсгээр 10 дугаар сарын дундаас сүүлч хүртлэх үеэр, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10 дугаар сарын эхээр, говийн нутгийн өмнөд хэсгээр 11 дүгээр сарын эхээр хөлдөж эхлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

                                                                                          

                                                           

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)