Ирэх долоо хоногоос эко цахилгаан автобус туршилтаар явж эхэлнэ

Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өчигдөр /2020.01.15/ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын хийж буй ажилтай танилцжээ.

Энэ үеэр Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн их багтаамжийн дизель хөдөлгүүрийн автобуснуудад суурилуулсан дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүх төхөөрөмж агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж чадаж байгаа эсэхийг сонирхсон байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2 метр урт, 36 хүний суудалтай Эко цахилгаан автобусыг ирэх долоо хоногоос хотын төвийн чиглэлүүдэд туршилтад гаргахаар болж буй тухай онцолсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)