Ирэх бямба гарагт нар хиртэнэ

Ирэх бямба гарагт буюу наймдугаар сарын 11-ний өдөр нар хиртэх үзэгдэл тохионо. Энэ удаагийн нар хиртэлт бүтэн биш, хэсэгчилсэн байдалтай байна. Улаанбаатар хотоос 40 орчим хувьтай нарны хиртэлт ажиглагдаж магадгүй байна.

Нар ба дэлхийн дунд сар байрлаж, сүүдэр нь дэлхий дээр тусахыг нарны хиртэлт гэдэг.

Энэ удаагийн нарны хиртэлт дэлхийн бөмбөрцгийн хойд хагасынханд илүү тод харагдах юм байна. Хамгийн их мэдрэгдэх Хойд туйл дээр нарны 65 хувь сүүдэрт орж харагдах юм. Харин ОХУ-ын Якутск хотод 57 хувьтай ажиглагдах бол Гринландад 50 хувь, Исландад 20 хувь байх гэнэ. Өмнөд Солонгосын Сөүл хотод 35 хувь, Хятадын Шанхайд 20 хувьтай харагдана гэж судлаачид үзжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)