Ирландад хандив цуглав

Энэ жил Монгол Улсыг дайрсан зудны гамшигт туслахаар Ирландын Монголчуудын холбоо “Сэтгэлийн хишиг” хандивын аян өрнүүлж байна. Энэ аяны нэг онцлог нь  тодорхой аймаг, сумын нэр заан хандив өргөж болох бөгөөд хаяг заагаагүй тохиолдолд улсын нэгдсэн фондод орох аж. Тусламжаар цугласан хувцас хунарыг Ирландад байгаа манай бизнесмэнүүд Монголд үнэгүй хүргэн өгч байна. Ирландын монголчуудын энэ аяныг дэмжин дэлхийн өнцөг булан бүрт малчдад туслах хөдөлгөөн гарчээ. Америк, БНСУ, Япон, Их Британийн монголчууд мөн адил хандив цуглуулж эхлээд байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)