Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулж буй. Өнөөдөр буюу 25-ны 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль зохион байгуулж байна. Өглөө 08.00 цагт зарлан мэдээллийн дуут дохионы цамхгуудаар Газар хөдөлсөн тухай зарлан мэдээлэл дамжуулах бөгөөд энэ үед иргэд өөрийн дүүрэг, хороонд хамгийн ойр байрлах аюулгүй талбайд цугларна. Ингэхдээ газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа (дүүрэг, хорооноос тань "Таниулах хуудас"-ыг урьдчилан тараасан байх ёстой, тараагаагүй бол та шаардаж авах эрхтэй) нүүн шилжих талбайд авч очихоо мартуузай.

Энэхүү дадлага сургуулийн үеэр 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах бөгөөд аюулгүйн талбайн байршлуудын жагсаалтыг хүргэе. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)