Иргэн Д-гийн ойрын хавьтлын 33 хүнээс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн 17:00 цагаас хойш Монгол Улсад шинээр 26 иргэнээс халдвар илэрсэн. Гэр бүлийн анхны тохиолдол бүртгэгдсэн голомтод ойрын хавьтлын 443 хүнийг илрүүлсэн. Үүнээс 33 хүнд нь халдвар батлагдсан. Нэг хүн 7-8 хүнд халдвар тараах магадлалтай байна. Төмөр замын голомтын хувьд тэмцээн, уралдаан зохион байгуулсантай холбоотой. Энд ойрын хавьтлын 150 гаруй иргэн бий. Ойрын хавьтлаас одоогоор таван хүнээс халдвар илэрлээ. Цаашаа хэдэн ч хүнд халдвар илэрч болзошгүй. Өөрөөр хэлбэл, 700-800 хүнийг хяналтад авсан нь эдгээр хүнд халдвар тархах эрсдэл байна гэсэн үг юм" гэх мэдээллийг өгч байна.