Иргэн Б.Болороогийн талийгаач нөхрийн хэрэгт шалгалт хийх үүрэг өгчээ

Иргэн Б.Болороо нь өөрийн фэйсбүүк хуудастаа “Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг удаашруулсан” гэх гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өгчээ.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал нарт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа хэрэгт биечлэн хяналт тавьж, хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэх;

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг хууль, журмын хүрээнд явуулсан эсэхэд албаны шалгалт явуулж дүнг танилцуулахыг тус тус үүрэг болгов.

Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдвол хатуу хариуцлага тооцохоо Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдлээ.

Тухайн хэргийн талаар Иргэн Б.Болороо фэйсбүүк хуудаснаа нийтэлснийг хүргэе.

“БУРХАН ШИГ ХАНИА ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙГААР ДЭНДҮҮ ЭРТ АЛДЛАА.
ӨНӨӨДӨР ТЭР МИНЬ 28-ХАН НАС ХҮРЭХ БАЙЛАА.
6 дугаар сарын 20-ны өглөө надруу нөхрийн ажлаас залгаад "нөхөр чинь шөнө 1 өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа, оршин суугчид харсан байна, станц хамаг түлхүүр аваад явчихлаа" гэж залгасан.

Тэгээд 2 утас нь холбогдохгүй, байж болох бүх л хүнтэй нь холбогдож, байж болох бүх л газраар хайж явсан. Ингээд 22-ны өдөр о оршин суугаа харъяаллынхаа дагуу Чингэлтэйн цагдаад очиж эрэн сурвалжлуулахаар мэдүүлэг өгсөн. Мөн 22-ны өдөр нагац ахыгаа ажил руу нь явуулж юу юугаа авч явсан байна, хэнтэй аль зүгрүү гарсан байна хараад өг гэж явуулсан. Гэтэл ажлынх нь хүн "танай дүү чинь хамаг юм аваад камер унтраагаад явсан" гэж хэлээд камер үзүүлээгүй.

Ингээд би чинь цагдааг хүлээхээс өөр аргагүй болсон. Арга ядаад үзэж хардаг хүмүүст үзүүлэхээр "амьд байна, хоёр хоногоос ирнэ" гэдэг, цагдааруугаа утасдахаар эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна л гэдэг.

Шөнө болохоор уйлж янз бүрийн юм төсөөлж хэвтэхээс өөр юу ч хийж чадахгүй байлаа.

Нөхрийн ажлаас залгахаараа л нөхрөө олсон уу станц түлхүүрээ авъяа л гэдэг.Тэгээд 7 сарын 1-нд Чингэлтэйн цагдаа дээр очиход намайг хүн гэж хүлээж авахгүй, эрэн сурвалжлах ажиллагаа эхлээгүй байна гэсэн. Тэгээд 126-руу залгаж гомдол хэлтэл эрэн сурвалжлах зараа оруулсан байсан.

Хөгжлийн бэрхээлтэй иргэдийн олон улсын хурал болох гээд завгүй байхдаа утсаа чагнаж сураг хүлээхээс, уйлж суухаас өөр юу ч хийж чадахгүй байлаа.

Нөхрийгөө эргээд ирнэ гэж бодоод хүлээж байсан учраас фб дээрээ хайж байна гэсэн зар оруулахаасаа айж байлаа. Эргээд ирвэл нөхрийг маань муугаар бодох хүн олон байсан болохоор тэвчээд байсан юм.

Тэгээд бүр тэсэхгүй болоод пост оруулаад манай дарга нар цагдаагийн дарга нар луу ярьж хэлж байж цагдаа нар хөдөлж эхэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)