Иргэн бүрийн газар өмчлөх хугацааг 10 жилээр сунгалаа

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр дуусаж байгаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэн бүр газар эзэмших хуулийн хугацааг 10 жилээр сунгах шийдвэр гаргажээ.

Иргэд 2002 оноос хойш 570 мянган га газар өмчилж авснаас 170 мянган га газартаа иргэд гэрчилгээ аваагүй байна. Учир нь хөдөө, хээр газар өмчилж авчээ. Нийт иргэдийн 13 хувь нь газраа өмчилж авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)