Иргэний зориг намынхан АН-д элслээ

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болон ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн асан Ч.Базар, ИЗНН-ын нарийн бичгийн дарга асан Р.Булгамаа нар өнөөдөр ИЗНН-аас гарч, Ардчилсан намд элсэж, гишүүнийхээ үнэмлэхийг Ардчилсан намын дарга З.Энхболдоос гардаж авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “АН, ИЗНН-ын үзэл баримтлал төстэй. Би үзэл бодлынхоо дагуу тус намд элсч, Чингэлтэй-Налайх дүүрэгт нэр дэвшинэ. Энэ үйл явдлыг тохиолдуулан 25 жилийн өмнөх баримт бичгийг гардуулж байна. 1991 онд Ардчилсан намын Эдийн засгийн үзэл баримтлалыг бичиж байлаа. Энэ үзэл баримтлал өнөө ч үнэ цэнээ алдаагүй гэдгийг энэ бичиг баримт сануулна” гээд уг баримт бичгийг АН-ын дарга З.Энхболдод гардуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)