Иргэд газраа худалдах, барьцаалах зэрэгт зах зээлийн бодит үнэ ашиглах боломжтой боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлалыг баталлаа.

Энэхүү аргачлалыг өмнө нь Засгийн газрын 2003 оны 103 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлан өнөөг хүртэл мөрдөж байсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын суурь үнэлгээг шинэчлэн тогтоосон тул шинэчлэх зайлшгүй шаардлагатай болжээ.

Аргачлал шинэчлэгдсэнээр иргэнд өмчлүүлэх газрын үнэ зах зээлийн бодит үнэтэй жишихүйц ойролцоо тогтоогдох ба газар өмчлөх, худалдах, худалдан авах, банк, санхүүгийн байгууллагад газрыг зээлийн барьцаа болгох, газраа бусдад түрээсээр ашиглуулах, нөхөн олговроор газрыг эргүүлэн авах зэрэг харилцаанд газрын бодит үнийг ашиглах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөшүүргийг бий болгох, газар өмчлүүлэх ажил хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)