Иргэд амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа цахимаар өгөх боломжтой

Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбоотойгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэдээс ухаалаг утасны аппликейшнээр авдаг боллоо. Иргэн та ухаалаг утсан дээрээ “SMART UB” аппликейшныг татан суулгаж өөрийн амьдарч буй хороо, дүүргийнхээ хөгжилд өөрийн саналаа өгөх боломжтой болж байгаа юм. Санал хураалт дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ныг дуустал явагдах юм.

Орон нутгийн хөгжлийн сангимйн санал хураалтад

Багануур дүүргийн 1-5 дугаар хороод

Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороод

Налайх дүүргийн 1-7 дугаар хороод

Хан-Уул дүүргийн 4,6,9,15 дугаар хороод

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороод

Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 6, 7 дугаар хороод тус тус хамрагдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)