Иргэдтэй зээлийн гэрээ байгуулан залилан үйлдэж байсан компанийг цагдаагийн байгууллага илрүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас залилах гэмт хэргийг шалгаж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, “Лимитлесс Бридж” ХХК нь Уул уурхай, барилга, зам тээвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинээр хөрөнгө оруулалтын төсөл явуулж байна. Тус компани нь "Та манай компанид 2,050,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр нэг сарын дараа 5,000,000 төгрөг болгож авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж иргэдтэй зээлийн гэрээ байгуулан их хэмжээний хохирол учруулжээ. 

Иргэдийг дээрх төрлийн гэмт хэргээс сэргийлэхийг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)