Ирвэс хамгаалагч талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав, ээжийг Хууль зүйн сайд хүлээн авч уулзлаа

"Ирвэс хамгаалах сан"-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл өнгөрөгч арваннэгдүгээр сарын 5-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон бөгөөд зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас амиа алдсан байдалтай олдсн харамсалтай хэрэг гарсан билээ. 

Талийгаач амиа хорлоогүй, гаднын нөлөөтэй нас барсан хэмээн ар гэрийнхэн нь үзэж буй бөгөөд өмнө нь гурван ч удаа халдлагад өртөж, энэ талаар Өмнөговь аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан ч, гомдлыг хэлэлцэх бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож байсан тухай талийгаачийн ар гэрийнхэн мэдээлж, энэ хэрэгт анхаарал хандуулах хүсэж буй.

"Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож өөрийн байр сууриа илэрхийлсэн талийгаачийн аав Ж.Төмөрсүх болон ээжийг нь өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав хүлээн авч уулзжээ. 

Тэрбээр тэдний санал хүсэлтийг сонсож, уг хэргийн шалгалтыг эрчимжүүлэхээ мэдэгдлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)