Иран улсын дэд ерөнхийлөгч коронавирусийн халдвар авжээ

Иран улсын гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудлыг хариуцсан дэд ерөнхийлөгч Мусабе Эбдекар коронавирусийн халдвар авжээ. Энэ тухай түүний зөвлөх мэдэгдсэнийг IRNA агентлаг уламжлав. "Хатагтай Эбтекарт коронавирусийн халдварын зарим шинж тэмдэг илэрснийг харгалзан шинжилгээ хийснээр эерэг дүн гарсан" гэж дэд ерөнхийлөгчийн зөвлөх хэлжээ. Өмнө нь коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан тухай Ираны парламентын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны дарга Можтаба Зоннур мэдэгдсэн юм. Мөн парламентын гишүүн Махмуд Садеки, Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи нар коронавирусний халдвар авснаа мягмар гарагт мэдэгдсэн билээ. Үүнээс гадна тус улсаас  Ватикан, Египетэд сууж байсан Элчин сайд Хади Хосроушахи коронавирусийн халдварын улмаас  өчигдөр /2020.02.27/  нас баржээ. Албан ёсны мэдээллээр Иран  улсад 245 хүн халдвар авч, 26 хүн нас барсан байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)