Иран анхны цэргийн хиймэл дагуулаа хөөргөжээ


Лхагва гарагт /2020.04.22/ Иран улс цэргийн зориулалттай “Noor” хэмээх анхны хиймэл дагуулаа сансрын тойрогт замд оруулжээ. Энэ тухай тус улсын зэвсэгт хүчний элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалах корпус мэдээлэв. “Mehr” агентлагийн мэдээлж буйгаар бол хиймэл дагуулыг “Qased” тээвэрлэгч пуужингийн тусламжтайгаар 425 км өндөрт тойрог замд оруулжээ. Өөр тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Иран улс өөрсдийн бүтээсэн “Zafar” хиймэл дагуулыг 2-р сарын 9-нд хөөргөсөн боловч тойрогт замд оруулж чадаагүй аж. Тус улсын Мэдээлэл, харилцааны холбооны технологийн сайд Мохаммед Жавад Азари Жахроми хөөргөлт амжилтгүй болсны дараа “Zafar”-2 хиймэл дагуулыг удахгүй хөөргөнө хэмээн мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)