Ирак дахь эсэргүүцлийн үеэр амиа алдагсдын тоо 104-т хүрчээ

Ажилгүйдэл, авилга, ядуурал нэмэгдэж, төрийн үйлчилгээ муу байгааг эсэргүүцсэн Иракийн иргэдийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд хууль сахиулагчид жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн үүсэн нас барагсдын тоо 100 хүрчээ. Өнгөрсөн Бямба гарагт /2019.10.05/гэхэд л нийслэл Багдад хотод таван хүн нэмж алагджээ. Өчигдөр Иракийн парламент шуурхай хуралдаан хийсэн ч үр дүнд хүрээгүй өндөрлөжээ. Ттэмцэл эхэлсэн үеэс хойш нийтдээ 500 орчим хүнийг баривчлагдаж, 3,000 гаруй хүн шархдаж, бэртсэн тухай хүний эрхийн байгууллагууд мэдээлж байна. Ирак улс нь дэлхийн газрын тосны дөрөв дэх том нөөцийг эзэмшдэг атал хүн амынх нь 22.5 хувь өдөрт $1.9 хүрэхгүй орлогоор амьдардаг гэсэн Дэлхийн банкны тоо баримт бий. Өнгөрсөн онд ажилгүйдлийн хэмжээ 7.9 хувьд хүрч, ажиллах насны иргэдийнх нь 17 хувь ямар нэг ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа ажээ. Энэ бүх нөхцөл байдал Иракийн иргэдийг засгийн газрынхаа эсрэг тэмцэхэд хүргээд байна. Баасан гарагт ерөнхий сайд Махди мэдэгдэл хийхдээ иргэдийн шаардлагыг биелүүлэхээ амласан ч Иракийн асуудлыг бүрмөсөн шийдэх “ид шид” байхгүй болохыг сануулсан юм. Мөн үймээн самууныг зогсоохын тулд аюулгүй албаныхан олон улсын стандартын дагуу ажиллаж байгааг тэрбээр мэдэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)