“Ипотекийн зээлийн жилийн хүүг зургаан хувь болгох шийдвэр гараагүй”

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийв. Ипотекийн зээлийн жилийн хүүг зургаан хувь болгон бууруулахаар шийдвэрлэсэн, эсэхийг энэ үеэр түүнээс тодруулахад, “Эцсийн шийдвэр гаргаагүй. Засгийн газрын түвшинд энэ талаар танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар ажлын хэсэг байгуулаад байгаа. Тал бүрийн төлөөлөл ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох боломжтойг зарчмын хувьд дэмжсэн учраас ажлын хэсэг байгуулсан юм” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)