Ипотекийн зээлд хамрагдах байрны талбайн хэмжээг 100 ам метр болгов

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг зохицуулсан Засгийн газрын тогтоолд зарим өөрчлөлт орууллаа. Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны талбайн дээд хязгаар өмнө нь 80 ам метр байсныг өөрчилж, 100 ам метр, зээлийн хүүг найман хувь байхаар тогтоов.

Түүнчлэн 100 ам метрээс илүү талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах боломжтой. Зээлдэгч 100 ам метрээс илүү талбай бүхий орон сууц худалдан авбал урьдчилгаа 30 хувь дээрээ тогтоосон хязгаараас давсан талбайнхаа төлбөрийг бүрэн төлж зээлд хамрагдах юм.

Жишээлбэл, 140 ам метр талбайтай орон сууц худалдаж авах бол 100 ам метр талбайн төлбөрөө найман хувийн зээлд хамруулж, илүү гарсан 40 ам метр талбайн төлбөрөө бүрэн төлнө. Тогтоолд оруулсан энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэх, шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)