Иогтой аялал зохион байгуулах нь

Иогоор хичээллэгч, сонирхогчдод зориулсан говь нутагтай танилцах зургаан өдрийн аяллыг “Номад планет” компанийнхан зохион байгуулахаар болжээ. 2008 оноос аялал жуулчлалын салбарт ажилласан тус компанийнхан монголчууддаа зориулсан аяллын өвөрмөц бүтээгдэхүүн санаачилсан нь энэ аж. Оролцогчид Улаанбаатар, Цагаан суварга, Ёлын ам, Зүүн сайхан уул, Хонгорын элс, Арц богдын хавцал, Өөш шахлага буюу “монгол пирамид”, Элсэн тасархай гэсэн чиглэлээр аялна. Ингэхдээ мэргэжлийн багшийн удирдлагаар өдөр бүр тодорхой хугацаагаар иог хийх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)