“Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл”-ийг батлав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл”-ийг баталлаа. Тухайлбал, 2019 - 2023 онд:

  • Мэдээллийн технологи /Хиймэл оюун хөгжүүлэх, хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Их өгөгдлийн боловсруулалт, хамгаалалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт/
  • Шинэ материалын технологи /арьс шир, ноос, ноолуур гүн боловсруулах, дулааны материал үйлдвэрлэл, шинэ түлшний материал/
  • Биотехнологи/үйлдвэрлэлийн технологи /хөдөө аж ахуйн болон байгалийн түүхий эдийн биотехнологийн аргаар хүнс, эм, вакцин, биобэлдмэл үйлдвэрлэх, малын эм урвалж, вакцин, ургамал хамгаалах бэлдмэл хийх/
  • Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи /эрчим хүч хуримтлуулах технологи, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологид суурилсан барилга, байгууламж/
  • Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл /дижитал технологид суурилсан контент соёлын үйлчилгээ, ухаалаг технологид суурилсан төрийн болон бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт/-ийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)