Инженерийн шугам сүлжээний аюулгүй байдал алдагдаж байна гэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ онд инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж хамгаалалтын зурваст 5588 объект байгааг тогтоосон байна.

Тодруулбал, 85 орчим хувь нь цахилгаан дамжуулах, түгээх шугамын зурваст байгаа ажээ. Зөрчил дутагдал гарч буй үндсэн шалтгаан нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст гэр, хашаа, байшин, граж, агуулах зэрэг барилга объект барих, мөн нийслэл, дүүргийн Засаг дарга нар инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр давхардуулан газар олголт хийдгээс үүсдэг гэж мэргэжилтнүүд ярьлаа.

Шалгалтын явцад 78 аж ахуйн нэгж байгууллагад зөрчил арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, 8,2 сая төгрөгийн торгууль ногдуулан, зөвшөөрөлгүй 10 объектыг буулгах, нүүлгэн шилжүүлэх болон 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагын газрын захирамжийг хүчингүй болгуулах талаар ажиллаж юм байна.

zurvas2zurvas3

zurvas4

zurvas5


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)