Индианагийн хамгийн залуу алуурчин гурван сарын дараа шоронгоос суллагдаж магадгүй

Найзынхаа хойд эцгийн аминд хүрэхэд тусласан 12 настай жаал хүүгийн хэрэг 2010 онд АНУ-д гарч, шуугиан дэгдээж байв. Олныг цочирдуулсан багачуудын хэрэгт шүүх танхим дүгнэлтээ хийж, 12 настай Пол Гинречид 25 жилийн ял оноосноор хамгийн залуу алуурчин гэгдэх болсон юм. Тэгвэл зургаан жил шоронд суусан 18 настай Пол өдгөө сайн хүмүүжигчийн хөтөлбөрт хамрагдаж, гурван сарын дараа суллагдаж магадгүй болжээ.

Түүнийг 2010 онд Филипп Даннерийг хөнөөсөн хэрэгт буруутгаж, баривчилсан. Бяцхан алуурчин хохирогчийн 15 настай дагавар хүү Колт Ландигийн хамтаар буудаж хөнөөсөн юм. Ландигийн хувьд шүүхээс 12 жилийн ял авсан бөгөөд өдгөө насанд хүрсэн тул томчуудын шоронд хоригдож байгаа юм. 

Гинречийн хувьд хэрвээ шоронгоос суллагдвал нэг жил гэрийн хорионд орох бөгөөд 10 жилийн тэнэсэнтэй суллагдах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)