"Имарт" ачааллаа дийлэхгүй хаалгаа барилаа

Өнөөдөр албан ёсны нээлт нь болоод буй "Имарт" хайпермаркет үйлчлүүлэгчдийнхээ ачааллыг даахгүйн улмаас түр хаалгаа барьжээ. Амтай бүхэн "Имарт"-ыг ярьж, хөлтэй болгон нь шинэхэн худалдааны төвийг сонирхон зочилж байгаа тул хараахан ийм "дайралтад" бэлтгээгүй магадгүй тооцоолоо ч үгүй байсан биз ээ.

Хэдхэн жилийн өмнө монголд анх удаа "KFC" түргэн хоолны газар нээгдэх үед ч мөн ийм явдал болж байсан удаатай. Дэлхийн брэнд шарсан тахиаг амталж үзэхийг хүссэн хүмүүс анхны салбарынх нь гадаа шөнө болтол очерлон хүслээ гүйцээх гэж байсныг тодхон санаж байна. Үүнээс харахад манайхан шинэ зүйл туршиж үзэхээр хэтэрхий тэмүүлдэг нь харагдаж байх шиг. Буруу зүйл байхгүй дээ. Саахалт айлын Болдоо "Имарт"-д эхнэртэйгээ сээлфидсэн байна лээ тэгэхэд би гэж магадгүй эхнэр тань таныг "сумласан" байж болох шүү дээ. Дашрамд дуулгахад "Имарт" хайпермаркетын нээлтийн хямдрал, үйл ажиллагаа 7-р сарын 28-аас 8-аар сарын 10 хүртэл үргэлжилнэ гэсэн шүү. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (24)