Израилийн Ерөний сайдын уулзалтыг пуужингийн буудалт тасалжээ


Ашдод болсон Израилийн Ерөнхий сайдын сонгуулийн өмнөх уулзалтыг агаарын түгшүүрийн дохио тасалжээ. Израилийн өмнөд хэсэгт пуужингийн довтолгооноос сэрэмжлүүлсэн систем ажиллаа гэж Израилийн Батлах хамгаалахын хэвлэлийн алба мэдээлжээ. Ерөнхий сайдын уг уулзалт орон даяар шууд цацагдаж байсан аж. Нетаньяхуг хамгаалагчид тэр даруй аюулгүй газар шилжүүлсэн байна. Ерөнхий сайдын уулзалт хаана хэзээ болохыг заасан олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг даган пуужингийн гал нээсэн байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мягмар гарагийн орой /2019.09.10/ Израилийн Ерөнхий сайд телевизээр ард түмэндээ хандан Израилийн тусгаар тогтнолыг Иорданы хөндий хүртэл өргөжүүлэхээ амлажээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)