Зөрчил гаргасан гадаадын иргэнийг албадан гаргана

Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулжээ. Гадаадын иргэн манайд цагаачлах, түр ба удаан хугацаагаар оршин суух, манай улсад нэвтрэх зэрэгт мөрдөх хуулийг анх 1993 онд баталсан. Түүнээс хойш эл хуульд зургаан удаа нэмэлт өөрчлөлт оруулж, хоёр жилийн өмнө шинэчлэх шийдвэр гаргасан юм.

“Есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн хуульд гадаадын иргэнд тавих хяналт, эрх зүйн орчныг сайжруулах, ялангуяа зөрчил гаргасан иргэнд тооцох хариуцлагыг өндөржүүлжээ. Мөн гадаадын иргэ нийг албадан гаргах нөхцөлийг долоогоор нэмж 12 болгосон юм. Монгол Улсад амьдарч байгаа гадаадын иргэн жилд хоёроос дээш хэв журмын зөрчил гаргасан тохиолдолд шууд албадан хөөх заалтыг нэмсэнээс гадна гадаад иргэдийн эрх зүйн болоод бусад асуудлыг ГИХАЭГ хариуцдаг боллоо.

Энэ мэт заалт өмнөх хуульд байгаагүй гэв. Тус газар нь өнгөрсөн оны байдлаар 19 орны 2500 орчим хүнийг Монгол Улсаас албадан гарга снаас 95 хувь нь БНХАУ-ын иргэн байсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)