"Зөв гэр" төслийн хүрээнд дөрөв дэх айл гэр сууцныхаа түлхүүрийг гардлаа

АНУ-ын Бригим Янгийн их сургууль, Дэзэрэт ОУ-ын байгууллагын хамт олны дэмжлэгээр "Зөв гэр" төсөл хэрэгжиж байна. Төсөлд хамрагдсан анхны айл өнгөрсөн гуравдугаар сард сууцандаа орсон бол дахин гурван гэр бүл түлхүүрээ гардан авчээ. Энэхүү гурван өрх нэг нь долоон хүүхэдтэй нөгөө нь дөрвөн хүүхэдтэй залуу гэр бүл юм. 

Уг төслөөр гэрт цахилгаан бага зарцуулдаг тень тавьж, нүүрс түлэхээс зайлсхийх шийдлийг бүрдүүлдгээс гадна агаарын орон зайг дулаан тусгаарлагчтай хослуулсан гэрийн дулаалгыг шийдэж буй юм. Энэ зун 160 айлын дулаалгыг шийдсэн бол 2020 он гэхэд 10 000 айлын дулаалгыг шийдэхээр зорьж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)