Зөвшөөрөлгүй эм барих үйл ажиллагаа явуулсан байгууллагад хуулийн дагуу арга хэмжээ авчээ

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эм барих үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрчээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу  Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй "Ниппон наран трейд" ХХК-ийн "Эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж" импортлох, ханган нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Тус шалгалтаар "Ниппон наран трейд" ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эм барих үйл ажиллагаа явуулж байсан тул зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн есдүгээр заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 14 аж ахуйн нэгжид хяналт шалгалтыг явуулжээ. Үүнээс нийт 28 зөрчил илрүүлж, зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.  Мөн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 16 заалт бүхий дөрвөн албан шаардлага, эрх бүхий албан тушаалтны найман албан даалгавар хүргүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан гэв.




Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)