Зөвшөөрөлгүй цэгт ил задгай худалдаа хийхийг хориглоно

Хэрлэн сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 03-ны өдрийн баталсан А/193 тоот захирамжийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хэрлэн сумын ЗДТГ-тай хамтран нийтийн эзэмшлийн зөвшөөрөл бүхий зам талбайд худалдаа үйлчилгээ явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Шалгалтаар зөвшөөрөлгүй цэгт болон шаардлага хангаагүй буюу авто машинаас ил задгай худалдаа явуулсан иргэдийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох арга хэмжээг авлаа.
Төрийн байгууллагын шийдвэрийг хүн бүр биелүүлж, эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)