Зөвшөөрөлгүй хайлуур жонш олборлож байсныг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран ашигт малтмалыг хууль бусаар олборлохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Гурвансайхан сумын нутагт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус сумын Хүрэн дэл /Билүүт/ хэмээх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Эрдэнэс трак” ХХК нь өөрийн эзэмшлийн талбай дээр хайлуур жонш олборлож нутгийн иргэдээр ялгуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)