Зөвшөөрөлгүй барьсан объектуудыг 23,1 сая төгрөгөөр чөлөөллөө

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулахыг зорьж байгаа юм. Энэ хүрээнд явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлыг эхлүүлсэн байна. Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа: Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай болон нийтийн эзэмшлийн газруудад ажилалаа. Эдгээр газарт зохих ёсны зөвшөөрөлгүй зөөврийн байгууламж байрлуулсан болон зуслангийн бүсэд гудамж зам хаасан хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг илрүүлсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт буй 90 байршлын 140 объектыг 23,1 сая төгрөгөөр чөлөөлөх ажил дууссан.

Газар чөлөөлөх ажил хийгдсэнээр:

  •  Хорооллын дундах авто замын 26 байршилд орц гарц нээгдсэн
  •  Нийтийн эзэмшлийн 12 байршилд 2890 м² талбай нэмэгдсэн
  •  Явган хүний зам хаагдсан 45 байршилд 3883 м² талбайг чөлөөлөн тохижилт хийж газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах боломж бүрдлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын зөрчил арилгаж, газар чөлөөлөх арга хэмжээ авах байршлууд

Дүүрэг

Зөрчлийн тоо

Зөрчил арилгасан тоо

1

Баянгол

39

12

2

Баянзүрх

41

7

3

Сонгинохайрхан

41

11

4

Сүхбаатар

26

13

5

Хан-Уул

24

9

6

Чингэлтэй

27

1

Нийт

198

52


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)