Зөвшөөрөлгүйгээр валют арилжиж байсан дөрвөн иргэн, нэг аж ахуйн нэгжийг торголоо

Санхүүгийн зохицуулах хорооноос “Найман шарга” төвд валютын арилжаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг хянах, зөвшөөрөлгүйгээр наймаалцахыг таслан зогсоох зорилгоор дээрх шалгалтыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэнтэй хамтран хийсэн аж. Ингэснээр дөрвөн иргэнд хариуцлага ногдуулж, зөрчлөө давтахгүй байхыг анхааруулжээ. Нэг аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн гэнэ. Мөн гудамжинд зогсож буй хувь хүнээс болон тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс валют худалдан авахгүй, борлуулахгүй байхыг иргэдэд анхаарууллаа. Валютын арилжаа эрхлэгчдийн хувьд ч иргэдэд үйлчлэх бүртээ хуруу уншигч төхөөрөмж ашиглах, и-баримт олгох үүрэгтэйг онцлов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)