ЗӨВЛӨГӨӨ: Цалингийн зээл авч чадахгүй бол ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ авах боломжтой

Та цалинтай, байгууллагадаа тогтвортой ажилладаг боловч танд цалингийн зээл олдохгүй байна уу?

Магадгүй танай байгууллага банктай “цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ” байгуулаагүй байгаа байх. Энэ тохиолдолд зээл яаж авахаа хүмүүс төдийлөн мэддэггүй. 
Банкууд цалингийн зээлийн гэрээ байгуулаагүй байгууллагын ажилчдад олгох зээлээ ихэвчлэн “Өрхийн хэрэглээний зээл” гэж нэрлэдэг. 

 Энэ зээлийн хүү, хэмжээ болон хугацаа нь цалингийн зээлтэй ойролцоо бараг ялгаагүй байдаг. Та зээлээ төлөхдөө мөн адил цалингаасаа төлнө. Ганцхан ялгаа нь та өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг барьцаалах ёстой болно. 
Бага хэмжээний зээлд банкууд хөдлөх хөрөнгө барьцаалдаг. Жишээлбэл:

  • Гэр ахуйн цахилгаан бараа, тавилга эд хогшил;
  • Машин тэрэг;
  • Тоног төхөөрөмж зэргийг барьцаалдаг.

Харин их хэмжээний зээлд банкууд үл хөдлөх хөрөнгө барьцаалах хүсэлтэй байдаг.

Нэгэнт авсан зээлээ өрхийн ямар ч хэрэглээнд тухайлбал, хурим найрын хийх, орон сууцны засвар, гэрийн тавилга, байшин барилгаа тохижуулах, сургалтын төлбөр, машин авах гэх мэтэд зарцуулахыг банк зөвшөөрдөг.

Иймээс Өрхийн хэрэглээний зээл нь "Цалингийн зээлийн гэрээ байгуулаагүй" байгууллагын ажилтнуудад хамгийн тохирсон сонголт ажээ.

Та энэ төрлийн зээлийг олгодог банкуудыг нэг дороос үзэхийг хүсвэл энд дарна уу

Холбоотой нийтлэлтийг http://www.mongo.mn/c/162 энд дарж уншина уу


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)