Зүүн аймгууд руу зорчих хөдөлгөөнийг нээлээ

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн есөн суманд шүлхий, Хэнтий, Сүхбаатарын найман суманд хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан дээрх чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 3-5-нд хязгаарласан.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар зүүн гурван аймагт зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Өнөөдөр (өчигдөр) 00.00 цагт хөдөлгөөнийг нээнэ. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гараагүй. Аймаг болгонд хяналтын цэг байгуулж, тээврийн хэрэгслүүдийг ариутгаж, халдваргүйжүүлсэн. Нийслэлийн Багануур дүүрэгт мөн хяналтын цэг ажиллаж байна” гэлээ.

Дашрамд дуулгахад, Сар шинийн баярын дараа Алтан-Овоо, Шилийн Богдыг зорих хүн эрс нэмэгдэн, хулгайн замаар зорчиж, эмх замбараагүй байдал үүсгэж буй учраас дээрх чиглэлд аль болох зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)