Зүрх, судасны өвчнийг зайнаас оношлох боломж бүрдлээ

Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн “Зүрх, судасны тусламж, үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОN/006” төсөл хэрэгжүүлж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын алсын зайн сүлжээг өргөтгөхөөр зорьж байна. Үүний хүрээнд тус эмнэлгийн Зүрхний төвийнхөн “МнКардио” программ боловсруулан I шатлалын эмнэлгүүдэд нэвтрүүлж эхэллээ. Сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад уг программыг нэвтрүүлснээр эмч нар II, III шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдож, хүнд өвчинтэй, эргэлзээтэй шинж тэмдэгтэй хүмүүсийг цаг алдалгүй оношлох боломж бүрджээ. Одоогоор тус программыг нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгт нэвтрүүлээд буй.

Ташрамд дурдахад, Люксембургийн Их Гүнт Улс манай эрүүл мэндийн салбарт дээрх төслийг 18 дахь жилдээ хэрэгжүүлж буй бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт түшиглэн, 2.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлжээ. Цаашид 21 аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдийн Зүрх, судасны тасгуудыг цахимаар холбож, мэс заслын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг олон улсын жишигт хүргэх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)