Зүрхний хүнд дутагдалтай 18 настай залууд мэс засал амжилттай хийлээ


Улсын гуравдугаар эмнэлгийн Зүрхний хэм судлал, Зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний хамтарсан баг Зүрхний хүнд дутагдалтай 18 настай залууд зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах мэс заслыг амжилттай хийлээ.

Энэхүү эмчилгээ нь хүнд болон дунд шатны зүрхний дутагдал өвчнөөр эмчлүүлж буй нийт эмчлүүлэгч нарт хэрэглэгдэх боломжтой ба биед суулгасан цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний агшилтын үед цахилгаан сэрэлийн цочролийг үзүүлсэнээр зүрхний дараа дараагийн агшилтыг дэмжиж өгдөг юм.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)