Зүрхний төрөлхийн гажигтай 30 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ

Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн БНСУ-ын “Сэлвэшн арми” төрийн бус байгууллагатай хүүхдийн зүрхний өвчний тусламж, үйлчилгээний чиглэлээр олон жил хамтран ажиллаж буй. Үүний хүрээнд тэд ирэх 10, 11 дүгээр сард зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай 30 хүүхдэд төлбөргүй мэс засал хийх болжээ. 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг төр бүрэн харицдаг. Гэвч өндөр өртөгтэй эмчилгээний төлбөрийн тодорхой хувийг даатгалаас санхүүжүүлж, үлдсэнийг нь эцэг, эхчүүд гаргадаг юм. Зүрхний гажгийн мэс засал нь өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ учраас амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд тэр бүр эмчлүүлж чаддаггүй аж. Тиймээс тус хоёр байгууллагынхан зорилтот бүлгийн 30 хүүхдийг сонгон, эмчлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)