Зэсийн үнэ огцом өслөө

Гурван өдрийн өмнө Чили улсад газар хөдлөсний улмаас дөрвөн том зэсийн уурхай нэрвэгджээ. Чили улс нь дэлхийн нийт зэсний гуравны нэгийг олборлодог юм байна. Уурхайнууд нь сүйдсэн нь Чили улсын хувьд хүнд цохилт болж байна.
Үүний улмаас дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом өсөж тонн зэсийн үнэ 6.2 хувиар өсч, 7600 ам.доллар хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тонн зэс 7195 ам.доллараар зарагдаж байсан юм. Сүүлийн хэдэн сард ингэж хурдацтай өсөөгүй бөгөөд 11 сарын хугацаандах хамгийн огцом өссөн тохиолдол байв.
Хойшдооч зэсийн үнэ өсөж магадгүй бөгөөд тонн нь 7800-8000 ам.доллар хүрэх магадлалтай байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)