Зуунмод-Улаанбаатар хоорондын нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөнө

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Хот хоорондын чанар хүртээмжийг дээшлүүлэх нь” сэдэвт аян зарлаж тус аяны хүрээнд Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн замналын тухай иргэдээс санал авсан юм. Санал хураалтад оролцсон нийт иргэдийн 90.3% нь аль болох төвд ойр замналаар үйлчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Аяны хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлт мөн иргэдээс ирсэн санал асуулгын дүнг нэгтгэн Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолыг “МИШЭЭЛ ЭКСПО”-д, замналыг Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордны буудал хүртэл явуулж зорчигчдыг буулгах хүсэлт Нийслэлийн Авто Тээврийн газарт хүргүүлэн зөвшөөрөл авсан байна. Иймд Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ иргэдийн эрэлт хэрэгцээний дагуу 2 дугаар сарын 10-аас буюу энэ 5 дахь өдрөөс “МИШЭЭЛ ЭКСПО” төвөөс явах болсныг иргэд та бүхэнд анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)