Зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэл албан ёсоор эхэллээ

Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажил өнөөдрөөс албан ёсоор эхэллээ.

Тодруулбал, Зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны 11:00 цагаас эхлэн хүлээн авч байна.

Өмнө нь цахимаар газар өмчлөхөөр бүртгүүлсэн 600 мянга гаруй иргэний мэдээлэл системд багтсан байгаа учраас иргэд шууд нэвтрэх нэр, нууц үгээрээ нэвтэрч зуслангийн газар өмчлөлд бүртгүүлэх боломжтой.

 Шинээр бүртгүүлэх иргэдийн хувьд өөрийн мэдээлэл болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой, өмчлөгдөх боломжгүй, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт иргэнд хүргүүлнэ.

Шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх юм" хэмээн ярилаа.

Дээрх 26 байршилд нийт 40,059 нэгж талбар байгаагаас 18,216 нэгж талбарыг өмчлүүлэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа ажээ.

Зуслангийн газар өмчлөх боломжтой батлагдсан 26 байршил:

Сүхбаатар дүүрэгт: 

  1. Ар хустай,
  2. Цолмон,
  3. Цээнэ,
  4. Бэлхийн даваат,
  5. Бэлхийн мааньт,
  6. Гоодой,
  7. Баянбулаг,
  8. Бэлхийн хадат,
  9. Бэлх,
  10. Бэлхийн цуурайт,
  11. Хандгайт,
  12. Хандгайтын богино,
  13. Хуурай мухар,
  14. Майхан толгой,
  15. Санзай,
  16. Сэлбэ,
  17. Сэлх,
  18. Шарга морьт,
  19. Зуун мод

Чингэлтэй дүүрэгт: 

  1. Жигжид,
  2. Яргайт,
  3. Ар согоот,
  4. Гүнт,
  5. Ойн булаг,
  6. Шадивлан,
  7. Яргайтын богино


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)