Зургаан настнууд номын сангийн үнэмлэхтэй болов

Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сан өчигдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Энэ үеэр зургаан настнууд болон ахмадуудад үнэ төлбөргүй уншигчийн үнэмлэх авч, номын санд байнга үйлчүүлдэг шилдэг уншигчаа шалгаруулан “Д.Нацагдорж” тэмдгээр шагнасан юм. Уг тэмдгээр нийслэлийн 82-р сургуулийн 9к ангийн сурагч Б.Цогжаргал, 73-р дунд сургуулийн 10а ангийн сурагч Б.Энх-Амар нар шагнууллаа. Дашрамд дуулгахад тус номын санд байгаа номын тухай мэдээллийг 1617 лавлах утаснаас авч болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)