Зургаан бөх улсын харцага цолны болзол хангав

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх нар учраа бөхөө орхилоо. Түүнчлэн Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Д.Бат-Эрдэнэ улсын гарьд Ц.Ганбаатарыг, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Т.Баасанхүү аймгийн арслан Д.Амарсайханыг, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Өлзий аймгийн арслан Д.Анарыг өвдөг шороодуулж, улсын харцага цолны болзол хангав. Мөн Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, аймгийн арслан Ц.Чимэдванданг, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Х.Гантулга улсын начин Л.Цэрэнтогтохыг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр аймгийн арслан Ч.Хөхчирэнгэрийг хаяж, улсын харцага цолны болзол хангаад байна. Ийнхүү Д.Бат-Эрдэнэ, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Н.Жаргалбаяр нар шууд харцага цолны болзол хангалаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)