ЗУРГААН азтан 10 САЯ төгрөг хожлоо

Өчигдөр буюу 2019 оны долдугаар сарын 21-ний  өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2019 оны зургадугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 07 дугаар сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 26,207,697 баримт хамрагдсан. Үүнээс: 

  • 10 сая төгрөгийн 6
  • 5 сая төгрөгийн 23
  • 1 сая  төгрөгийн 231
  • 100 мянган төгрөгийн 2330
  • 30 мянган төгрөгийн  23528 баримт тохиролд таарч, нийт 26,118 иргэн азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 27818931. 

Супер азтан азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 25410684.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)