Зурагт ойроос үзэх нь нүдний хараанд шууд нөлөөлдөггүй

АНУ-д анхны телевизийг борлуулаад 70 орчим жил өнгөрсний дараа ч эцэг эхчүүд хүүхэддээ “Зурагтнаас хол суу, хараа чинь муудна” гэж загнасаар байна. Гэхдээ эрдэмтэд аль дээр үед энэ асуудлыг шийдчихсэн аж. Тодруулбал, 1950-иад оны өмнөхөн цацрагийн ялгарах түвшин өнөөгийн зурагтнаас хэд дахин өндөр байсан тул зарим хүний хараанд муугаар нөлөөлдөг байв. Харин орчин үеийн зурагтнууд цацрагаас хамгаалах хаалттай байдаг тул ийм аюул бага.

Гэхдээ зурагт их үзэх нь таны нүдийг ядраадаг. Мөн харанхуйд зурагт үзэх нь нүд ядрах гол шалтгаан болдог юм. Тиймээс олон цаг зурагт үзэхдээ нүдээ амрааж, дунд нь завсарлага авах зайлшгүй шаардлагатай гэнэ.

Харин таны хүүхэд зурагт ойроос үзэж эхлэвэл харааг нь шалгуулахад гэмгүй. Хүүхэд сайн харахгүй зүйлээ тодруулж харахын тулд зурагт руу ойртож очих гол шалтгаан болдог байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)