Зураач Ө.Гандуламын "Florescence" уран бүтээлийн үзэсгэлэнгээс /ФОТО/

Зураач Ө.Гандуламын "Florescence" нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн "Blue mon" төвийн "Norphei" уран зургийн галлерейд нээлтээ хийлээ. 

Байгаль болон ургамал, цэцэгсийн тухай өгүүлэмжүүд уг үзэсгэлэнгийн гол илэрхийлэл байх бөгөөд аливаа юмс үзэгдлийн гадаад үзэмж бус дотоод мөн чанарын тухай энд хүүрнэх ажээ. Үзэсгэлэнгийн нэр “Цэцэглэхүй” буюу цэцэгс боловсрон дэлбээгээ нээх тэр агшинд байгаль дэлхийн өнгө ер бусын харагдах үеийг уран бүтээлч өөрийн мэдрэхүй, зөн совингоор туурвин бүтээжээ.

Сонирхуулбал, Зураач Ө.Гандуламын өмнө нь гаргаж байсан үзэсгэлэнгээс Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр "Ойд" хэмээх зургийг нь 10 сая төгрөгөөр худалдан авч байжээ.

Зургийг Э.Харцага


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)