Зуны улиралд хулгайн хэрэг их гардаг

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсээс хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор “Зогс, шалга, боломж бүү олго” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Эл арга хэмжээг ирэх сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ.

Иргэд, жуулчид хулгайд эд зүйлсээ алдах, орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос гэмт хэргийн хохирогч болох тохиолдол ихэсдэгийг цагдаагийн байгууллагынхан онцолсон. Тиймээс иргэдэд хараа хяналтаа сайжруулахыг сануулж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагийн турш ажиллах гэнэ. Эргүүлүүд гэмт хэрэг гарч болзошгүй цэгүүдэд хяналт тавина. Мөн байр, орон сууц, СӨХ-ны камерт шалгалт хийж, айл бүрт зөвлөмж хүргэх аж. Энэ он гарснаас хойш тус дүүргийн хэмжээнд хулгайн хэрэг 216 удаа гарчээ.

Г.Цэгц


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)