ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатыг баривчилж, хуульч Б.Сарантуяаг хүүгийнх нь хамт шалгаж байна

АТГ-аас өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 02-ны орой баривчилгаа явуулж, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг 48 цагаар саатуулсан байна. Саатуулсан шалтгаан нь ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржханд мэдүүлэгтээ түүний нэрийг дурдсан гэнэ.

Мөн өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн гавьяат хуульч, ШЕЗ-ийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)